Энтертайнмент

477 сая хүн үзсэн Монголын хамгийн ИХ ХАНДАЛТТАЙ видео

ТЭСО корпорацийнхан өөрийн Youtube сувагтаа нэгэн видео нэмсэн нь санаанд оромгүй амжилт үзүүлж 477 сая хүн үзжээ. Энэ бол Монголд бүтээгдсэн видеоны хувьд урьд хожид байгаагүй амжилт.

Тодруулбал, зургаан жилийн өмнө тэдний цацсан “Аляска” зайрмагны сурталчилгаа өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн эрчимтэй хандалт авч, өдөр өдрөөр үзэгчдийн тоо нь нэмэгдсээр байгаа юм. Харин энэхүү видео байршсан TesoCorp нэртэй Youtube сувгийг 612 мянган хүн дагаж, ТЭСО корпораци “Silver Play Button”-аа хүлээн авахад бэлэн болоод байгаа юм байна. Дагагч буюу subscriber-ийн тоо нь 100 мянгад хүрсэн youtuber (видео контент бүтээн Youtube платформд түгээгч) -т “Silver Play Button”-ийг гардуулдаг билээ.

Маркетингийн идэвхжүүлэлтийн хүрээнд бүтээгдсэн жижиг урсгал сурталчилгаа нь ингэж өндөр хандалт авч эхэлснийг тэд өнгөрсөн зургадугаар сард л олж мэджээ. Улмаар Youtube хуудсаа компанийнхаа данстай холбосноор энэ бүх үзүүлэлтэд тохирсон урамшууллын мөнгө орж эхэлсэн байна. ТЭСО корпорацийн фэйсбүүк дэх албан ёсны хуудсанд энэ сарын есөнд оруулсан постод бичсэнээр TesoCorp гэсэн YouTube дэх суваг компанидаа 60 000 ам.долларын ашиг өгөөд байна.

Back to top button
Lesbians on the backseat Masturbates with sexmachine Sex behind Cameras Stan and Adelaida Electra Angels POV Audition