Шар мэдээ

АПУ компаний бэр Монголбанкны ерөнхийлөгчийн ивээлд багтлаа

Монгол улсын мөнгө санхүүгийн бодлогыг зангиддаг Төв банк баян айлын эхнэр, эрх хүүхдүүдийн өдөр өнжүүлэх болсоор удлаа.

Ялангуяа үе үеийн дарга нар баячуудын хүүхдүүдийг эрхлүүлж, Монгол улсад мөнгөний бодлого алдагдахад хүргэсэн алдаа энэ мэт байдлаар улам даамжирсаар байгаад банкир мэргэжилтэй УИХ-ын дарга Г.Занданшатар ч хараагүй мэт царайлдаг боллоо.

Үе дамжсан энэ өдөр өнжүүлэхийн хүрээ өргөжин тэлэх замналыг үргэлжлүүлж “Төв банкыг төрлийн алба” болгох хүрээг амжилттай үргэлжлүүлж буй хүн бол одоогийн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн. Саяхнаас төв банкны Ерөнхийлөгч маань АПУ компанид талд засч бэрийг нь ажилд авсан сурагтай. Банк санхүүгийн талаар А ч мэдлэггүй баян айлын бэрд Монгол банканд ямар алба тэгж шохоорлыг нь татаж буйг ч мөн таашгүй. Хамгийн сонирхолтой нь Б.Лхагвасүрэн гэх эрхэм УИХ-ын гишүүн Жавхлангийн татаасны хүн гэгддэг бөгөөд томилогдсноосоо хойш Төв банканд орон тоо нэмэхээс төсвийн алдагдалд анхаарал хандуулахгүй байгаа нь даанч гунигтай.

Тэгээд ч Лондонд төрсөн өдрөө тэмдэглэж, Range Rover хөлөглөн 70 саяар хурим хийдэг дээгүүр зиндааны хөтлөгч бүсгүй Монгол Улсын банк санхүүгийн системийг ойлгоход нэлээд л хугацаа шаардагдах нь дамжиггүй. Үнэтэй брэнд, гоё сайхан бүсгүйгээр нүдээ хужирлах гэсэн төв банкны ерөнхийлөгч АПУ компанийн бэрд ямар албан тушаал гаргах нь ч бас тун жигтэй. Ийнхүү АПУ компанийн бэр Д.Дэлгэрмаа гэх Блүүмбэрг телевизийн хөтлөгч бүсгүй Монголбанкны ерөнхийлөгчийн ивээлд багтсны учир цагийн эрхээр тайлагдахыг хүлээх л үлдлээ.

 

 

 

Back to top button
Lesbians on the backseat Masturbates with sexmachine Sex behind Cameras Stan and Adelaida Electra Angels POV Audition