Шар мэдээ

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа ээж болжээ

Нэг үе бяцхан үзэгчдийг байлдан дагуулж, олон ангит кино төсөл болтлоо өргөжсөн Лоолойгийн найзууд нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ариунгуа өдгөө ээж болжээ.

Анх ТВ-9 телевизийн хүүхдийн редакцаас эрхлэн гаргадаг байсан уг нэвтрүүлгээр олонд танигдаж байсан юмдаг. Өхөөрдөм хөөрхөн төрх, бумбагар хацраараа хүмүүсийн хайрыг татсан тэрбээр түүнээс хойш хүн болгоны мэдэх “Адтай жаалууд” цувралд тоглосон. Харин өдгөө бараг сураг тасарсан гэхэд болох биз ээ.

Харин хэдэн сарын өмнөөс цагдаагийн дүрэмт хувцастай тв-ээр мэдээлэл өгөх болсон юм. Хүн бүр “Лоолойгийн найзуудын Ариунгуа байна” “Яасан том болоо вэ” гэхчлэн ам уралдаж одоо хаана, юу хийж амьдарч байгааг нь сонирхож эхэлсэн.

Бүр “Түүнийг жоохноор нь төсөөлдөг байсан охин том бүсгүй болоод бүр цагдаа болсон байна лээ” хэмээн хүмүүс гайхширсан. Түүний багын мөрөөдөл нь цагдаа болох бөгөөд түүнийгээ ч амжилттай биелүүлжээ. Багаасаа олны танил байсан учир хүмүүс сэтгүүлч, хөтлөгч болох болов уу гэж бодож байсан. Гэвч тэрбээр ХСИС-д элсэн орж, төгссөн байна. Сургуулиа төгссөний дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байгаад өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн мэргэжилтнээр томилогдсон юм.

Эх сурвалжийн мэдээллээр түүний нөхрийг Б.Амарсайхан гэдэг бөгөөд мэргэжил нэгтэй залуу байдаг ажээ.

Дашрамд сонордуулахад Б.Ариунгуатай хамт хөтлөгч хийдэг байсан Б.Шинэбат хүү өдгөө БНСУ-д жүжигчний мэргэжлээр суралцдаг сурагтай.

Back to top button
Lesbians on the backseat Masturbates with sexmachine Sex behind Cameras Stan and Adelaida Electra Angels POV Audition