БусадНийгэм

Хөшигийн хөндийн Нисэх буудлын ашиглалтанд орох хугацааг нь хойшлууллаа

2013  оноос бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлж дуусгасан Хөшигийн хөндий дэх “Чингис хаан”  олон улсын нисэх буудлыг энэ онд ашиглалтад оруулна гэж албаныхан өмнө нь мэдээлж байсан. Гэвч энэ онд багтаан ашиглалтад оруулах боломжгүй гэх тайлбарыг өнөөдөр өглөө. Өнгөрсөн оны  долоодугаар сард шинэ нисэх буудлын   менежментийг Монгол, Японы хамтарсан компани хариуцан ажиллахаар хоёр тал концессын гэрээнд гарын үсэг зурсан.  Гарын үсэг зурснаас хойш  10 сарын дотор үлдсэн ажлаа  дуусгаж ашиглалтад  оруулна  гэж  тухайн үед мэдэгдэж  байлаа.  Гэхдээ  одоог  хүртэл  ашиглалтад  оруулаагүй байна.  Шалтгааныг тодруулвал коронавирусний цар тахалтай холбон тайлбарлалаа.

Онгоц  буулгах, нисгэхэд  бэлэн  бүтээн б айгуулалтын   ажил  бүрэн   дууссан  гэж   холбогдох   албаныхан мэдээллээ. Гэхдээ энэ жилдээ ашиглалтад оруулах боломжгүй, харин ирэх оны 2-р сард нислэгийг  эхлүүлж, тавдугаар сард албан ёсоор нээнэ гэж төлөвлөсөн байна. Ирэх оны тавдугаар сар гэдэг нь бодит байдалтай харьцуулбал өөдрөг төсөөлөл гэж зарим эх сурвалжууд үзэж байна. Учир нь  олон улсын нислэгүүд хэвийн горимд шилжих хугацааг 2024 он гэж харж байгаа юм.

Хэрвээ шинэ нисэх буудлыг  ашиглаж эхэллээ  гэхэд  хуучин нисэх буудлыг ямар байдлаар ашиглах вэ гэх асуудал яригдана. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн энэ талаар хэлэхдээ нисэх  онгоцны бүрэн  засварын төв ажиллуулах боломжтой, мөн олон улсад  хамгийн эрэлттэй байгаа нисэх онгоц удаан хугацаагаар  хадгалах байгууламж   болгох  боломжтой гэнэ.  Түүнээс гадна   дотоод хоёр ч их   сургуулиас  Солонгосын талтай хамтарч нисэхийн  сургууль байгуулах   санал  гаргасан байна.  Гэх мэтчилэн  олон талаар  судалж байгаа аж. Тэрээр Шинэ нисэх буудал жилд гурван сая зорчигч, 22 мянган онгоц хүлээн авах хүчин чадалтай юм.

Back to top button
Lesbians on the backseat Masturbates with sexmachine Sex behind Cameras Stan and Adelaida Electra Angels POV Audition