Урлаг

Монголын Дауны холбооны элч дуучдаар “Wasabies” охидын хамтлаг шалгарчээ

“Боловсрол” суваг телевизээс зохиосон “Оддын академи” шоунаас төрсөн “Wasabies” хамтлаг Монголын Дауны холбооны элч дуучдаар шалгараад байгаа юм. Энэ үйл ажиллагааны хүрээнд тус хамтлагийнхан Nepko kids, Дауны холбоотой хамтран хүүхдүүдэд зориулсан дөрвөн цуврал зурагт ном бүтээжээ.

Энэ талаар тус хамтлагийн гишүүний нэг Д.Буяндулам хэлэхдээ, ” Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч гэсэн бидэнтэй адил нийгмийн төлөөлөл болсон хүмүүс гэдгийг олон нийтэд эерэгээр харуулахыг хүссэн. Тийм ч учраас бид хүүхдүүдэд урам зориг өгөхийн тулд номоо хамтлагийн гишүүн бүр өөрсдийн түүхээр баяжуулсан” гэв. Оддын академиас төрөн гарсан тус хамтлаг 2019 онд анхны “Girls generation” буюу “Охидын эрин үе” цомгоо гаргаж байсан юм.

Энэ талаар хамтлагийн ахлагч Д.Энхгэрэл хэлэхдээ, “Цаг хугацааны машин” буюу “Time Machine” хоёр дахь цомог 6 дуунаас бүрдэж, үүнээс 2 дуугаа дүрсжүүлэн үзэгчдэд хүргээд байна. ОХУ, АНУ-ын олон улсын технологийн багтай дүрсжүүлэхээр ажиллаж байна. Нэлээн хөдөлмөр шаардсан том төслийн ард бид гарч байгаа. Удахгүй гурав дахь дуу болон цомгийн нээлтээрээ уулзах болно” гэдгийг хэлэв. Хоёр дахь цомог дээрээ төвлөрч ажиллахын тулд охид сургуулиасаа нэг жил чөлөө аван 6 сар хамт амьдарч бэлтгэл хийжээ. Ташрамд дурдахад Хүүхэд залуучуудад зориулж өнгөлөг дуу гаргадаг тус хамтлагийнхан ‘Youtube’ сувагт 100 мянган дагагчтай болжээ.

Back to top button
Lesbians on the backseat Masturbates with sexmachine Sex behind Cameras Stan and Adelaida Electra Angels POV Audition