ОнцлохЭрүүл мэнд

Ж.Бaйгaльмaa: Дeльтa виpyc иpгэдийн дyнд xэдийн эpгэлтэд opcoн

  Moнгол улсад kopoнавирусийн мутацид орсон вapиантуудаас xaлдварлах чадвар өндөр, онц аюултай хэмээгдэж буй Дельта xyвилбарын вирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор ХӨCYT-ийн Тандалт эрхэлсэн дэд захирал Ж.Бaйгaльмaaтaй ярилцлaa.

 – ДЕЛЬTA BAPИАНТЫН ВИPУС МУТАЦИД ОРСОН БУСАД ХУВИЛБАРУУДААС ХАМГИЙН АЮУЛТАЙ НЬ –

  – Яг одоо энэ цаг үед нийгмийн хүн амд Дельта вирусийн тухай их яригдаж байна. Уг вирусийн шинж чанарын тухай ярилцлагаа эхэлье?

 – Kopoнавирусийн халдварыг үүсгэгч “Sars Сov II” вирусийн мутацилагдсан хувилбарууд дэлхий дахинаа тархаад байна. Оны өмнө ихэвчлэн Англиас гаралтай Альфа хувилбарын тархалт нэлээн их явагдаж байгааг ярьж байсан. Сүүлийн хоёр, гурван саруудад Дельта хувилбарын тархалт дэлхий нийтээр түгээмэл тархсан. Уг хувилбар нь хамгийн анх Энэтхэг улсад бүртгэгдсэн.

  Энэтхэг улсад 2021 оны дөрөв, тавдугаар саруудад нэлээд томоохон давлагааг үүсгэсэн дэгдэлтийг бий болгосон. Ялангуяа сүүлийн зургаан сард Европын орнууд, АНУ зэрэг улс орнуудад хүн амын дунд вирусийн тархалтыг давамгай үүсгэж буй хувилбар нь Дельта байгааг тогтоосон. Дельта вариантын хувьд мутацид орсон хувилбарууд дундаас хамгийн анхаарал татаж байгаа хэмээн ДЭМБ-аас тодорхойлсон байгаа.

  Тухайлбал уг вирусийн халдварлах чадвар, эмнэлэгт хэвтэх цаашлаад хүндрэх эрсдлээрээ хамгийн өндрөөр бүртгэгдсэн. Альфа вариантаас үүсгэгдсэн халдвараас, халдварлах чадвараар 60 хувь илүү, эмнэлэгт хэвтсэн тохиолдолд эрчимт эмчилгээ авах, хүндрэх эрсдэл нь бусад анхаарал татаж буй хувилбаруудаас илүү аюултай гэх судалгааг дэлхий нийтээр хийгээд байна.

 – БHXAУ-ын Ухань хотоос гаралтай вирус өдгөөг хүртэл хувьсах замаар өөрчлөгдөж буй. Дельта хувилбараас гадна, мутацид өртсөн бусад вирусууд Монголд бүртгэгдсэн үү?

 – Монгол улсын хувьд ХӨСҮТ-ээс цөөн тооны сорьцуудыг Японы Халдварт өвчний хүрээлэн рүү явуулж, хувилбар байгаа эсэх, байвал ямар хувилбар байгааг тодруулах судалгааг явуулсан. 2020 оны арваннэгдүгээр сард хамгийн анх дотоодын халдвар бүртгэгдсэн цагаас хойш түүвэрлэх зарчмаар 70 гаруй сорьцыг явуулсан.

  Гypaвдугаар сард зөвхөн Монголд мутацид орсон “Монгол хувилбар” гэж хэлж болохуйц хувилбар илүү давамгайлж байсныг тодорхойлсон.

  Мөн түүнчлэн дөрөвдүгээр сарын сүүлийн сорьцод Дельта вариант байгааг тодорхойлсон. Тавдугаар сарын эхэнд дөрвөн сорьцод Альфа вариант байгааг тодорхойлсон. Тэгэхээр ерөнхийдөө Монгол улсад мутацид орсон, мутацид ороогүй буюу анхны Ухань хотын хувилбар, мөн дараа дараачийн мутацид орсон хувилбарууд үүсч, хүн амын эргэлтэд явж байсан. Дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сараас эхлээд Дельта хувилбар нь дэлхий нийтийн байгууллагаас анхаарал татаж байгаа хэмээх ангилалд бүртгэгдсэн.

  Тэгэхээр манай хүн амын дунд мутацид орсон хувилбарууд эргэлдэж байгаа хэмээх мэдээллийг өгсөөр байна. Долдугаар сарын дундуур 70 гаруй сорьцод Японы Халдварт өвчин судлалын хүрээлэн рүү явуулсан. Энэ сорьцууд ялангуяа 5,6,7 сарын давалгаа вирусийн ямар хувилбар давамгай буйг тодорхойлох зорилготой байсан.

 – ДӨPӨBДYГЭЭР САРД ЭНЭТХЭГЭЭС ИРСЭН ТАВАН ИРГЭНЭЭС ДЕЛЬТА ВАРИАНТ ИЛЭРСЭН НЬ АНХНЫХ БАЙСАН –

 – Taны ярьснаар Дельта хувилбарын вирус нь Монголд өнгөрөгч дөрөв, тавдугаар саруудад орж ирсэн гэж ойлгож болох нь ээ?

 – Дөрөвдүгээр сарын сүүлээр Энэтхэгээс Монгол улсад ирсэн гадаадын таван иргэнээс Дельта вариант илэрсэн нь анхных байсан.

 – Cүүлд бүртгэгдсэн гурван халдвартай нийлээд Монголд Дельта вариантын найман хувилбар бүртгэгдсэн юм байна. Тийм үү?

 – Япон улс руу явуулсан сорьц нь яг вирусийн генийн дарааллыг тодорхойлоод, Монголд бүртгэгдсэн нь Дельта хувилбар мөн болохыг нарийн шинжилгээгээр баталгаажуулсан сорьцууд байсан. Сүүлд илэрсэн Дельта вариантын хувилбар нь гадаад яваагүй, дотооддоо байсан иргэдээс илэрсэн. Тэдгээр иргэдээс шинжилгээг авахад долдугаар сарын 6-нд эерэг гарсан байсныг хоёр лабораторид дахин баталгаажуулахад “Дельта хувилбар” байсан нь баталгаажсан. Тэгэхээр манай улсын хүн амын дунд коронавирусийн Альфа болон Дельта хувилбарууд эргэлтэд явж байгааг хэлээд байгаа юм.

 – Дeльта вирустэй хэмээн тодорхойлогдсон гурван иргэний тандалтын судалгаа хэрхэн хийгдэж байна вэ?

 – Коронавирусийн Альфа хувилбараар өвчилсөн болон Дельта хувилбарын сэжигтэй тохиолдол хэмээн тодорхойлогдсон тохиолдолд тун яаралтайгаар ойрын хавьтлуудыг тодорхойлдог. Ингээд ойрын хавьтлуудад хувилбарууд илэрч байгаа эсэхийг заавал шинжилж үзэж байна. Үүнээс гадна ХӨСҮТ-ээс гадаад улс орноос бусад анхаарал татсан хувилбарууд зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилсан сэргийлэх зорилгоор шинэ нисэх онгоцны буудалд шинжилгээний цэгийг байгуулсан. Уг шинжилгээний цэгээр вакцины хоёр тунгаа авч, 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн, эсвэл өвдөөд эдгэрсэн иргэдээс шинжилгээг авч эхний 7 хоногтоо явж байна.

 – Бидний хийлгэсэн вакцинууд коронавирусийн хувилбаруудаас хамгаалах чадвар хэр вэ. Альфа болон Дельта вирусийн хувилбаруудад өөр байдаг уу?

 – Bakцин нь халдвар тусахаас сэргийлэх, хүндрэх, нас барахаас сэргийлэх гэсэн гурван нөлөөг үзүүлж байгаа. Дельта вариантын хувьд вакцины хамгаалах нөлөө тодорхой хэмжээгээр буурсан. Тухайлбал Файзер вакцин нь вирус мутацид ороогүй байх үед 95 хувьд хамгаалах хамгаалалттай бүтээгдсэн.

   Коронавирусийн вакцин Дельта вариантаас хамгаалах чадвар буурч 88 хувь болсон.

  Бусад вакцины хувьд ч мөн тодорхой хэмжээгээр Альфа, Дельта хувилбаруудаас хамгаалах нөлөө буурсан гэх дэлхий нийтийн судалгаа гарсан. Монгол улсын хувьд хүн амын 80 гаруй хувийг Синофарм үйлдвэрийн Веросел вакцинаар дархлаажуулалт хийсэн. Дархлаажуулалтын үр дүнд сүүлийн хоёр дахь давалгаа буюу зургаадугаар сарын давалгаанд хүндрэх, нас барах эрсдэл, үзүүлэлт багассан.

  Тэгэхээр энэ нь вакцины нөлөө хүндрэх, нас барах эрсдлээс хамгаалж байгааг хэлж байгаа юм. Дээрээс нь нийт хүн амын хэдэн хувь нь вакцинд хамрагдсан эсэхээс хамаарч тархалт хамаарна. Монгол улсын хувьд дархлаажуулалтын ажил нэлээн эрчтэй явагдсан. Хамралтыг богино хугацаанд өндөр үр дүнд хүргэж чадсан хэмээн үзэж байна.

  – Дельтa xyвилбар хүн амын дунд тархлаа гэж үзэхэд ямар эрсдэлтэй вэ?

  Уг вирус нь хүн амын дунд тархвал өмнөх хувилбаруудаа давамгайлж, аюултай байдалд орно. Учир нь Альфа вирус мутацид ороогүй хувилбараасаа хоёр дахин хурдан тархдаг бол Дельта вирусийн хувьд 60 хувиар илүү хурдан тархдаг гэдгээрээ аюултай. Мөн туссан үед эмнэлэгт хэвтэх, хүндрэх эрсдэл нь өндөр хэмээн дэлхийн бусад орнуудад тодорхойлогдсон.

  Манай улсын хувьд эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч ажилчдын ажиллах хүчин чадлаас эхлээд дутмаг зүйлс байгаа тул халдварын тоо ихсэх тусад эрсдэл нэмэгдэх болно. Иймд бид эрсдлээ бодоод тоног төхөөрөмжийн нөөц болон эмнэлгийн хүчин чадал, ор дэлгэх, бэлэн байдалд байлгахад анхаарч байна.

 – Уг виpycийн халдвар агаар мандалд тэсвэртэйгээр иргэдийг таван секунтэд өвчлүүлж байгаа гэх мэдээллүүд гадаадын сайтуудаар түгж байна. Энэ нь хэр үндэслэлтэй вэ?

 – Яг таван секунтэд халдварлуулах эсэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ дээр дурдсанчлан халдварлуулах чадвар өндөр байгаа. Иргэд маань вакцин хийлгэсэн, цаашлаад коронавирусийн халдвар аваад эдгэчихсэн хэмээн найдалгүй, амны хаалтаа өдөр тутамдаа зүүх, гараа угаах, зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмүүдийг мөрдвөл коронавирусийн Дельта хувилбараас өөрийгөө хамгаалах боломжтой. Мөн иргэд гадаад орчинд амны хаалттай явж ирээд, оффис, бүгчим орчинд амны хаалтаа авч байгаа ажиглагдаж байгаа. Энэ нь маш буруу. Эсрэгээрээ дотор орчинд амны хаалтаа хариуцлагатай зүүх нь чухал” гэв.

– Л.ЭHXCAЙХАН: BAKЦИНЫ БҮРЭН ТУН, ИРГЭДИЙГ КОРОНАВИРУСИЙН ДЕЛЬТА БОЛОН БУСАД МУТАЦИЛАГДСАН ХУВИЛБАРААС СЭРГИЙЛНЭ-

Xapин ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхантай вирусийн тухай:

  “Дэлхийн улс орнуудын жишээнээс харахад вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд Дельта вариантаас өвчилсөн ч харьцангуй хөнгөн тусаж байгаа. Тиймээс хүн хоорондын зай барих, гараа угаах, амны хаалт зүүх, олон хүн цугларсан газраас хол байх, вакцины бүрэн тундаа зэрэг арга хэмжээнүүдийг авах нь чухал.

  Нэгэнт туссан тохиолдолд вирусийн эмчилгээний эдгэрэх хугацаа бусад хувилбартай ижил. Вирусийн халдвар дотоодод тархсан нөхцөлд эмч, эмнэлгийн ажилчдын ачаалал эрс нэмэгдэнэ. Иймд хүн бүр л өөрийгөө хамгаалж, аль болох өвдөхгүй байхаас сэргийлэх хэрэгтэй байнa” гэв.

Эх сурвалж: Eguur.mn

Back to top button
Lesbians on the backseat Masturbates with sexmachine Sex behind Cameras Stan and Adelaida Electra Angels POV Audition